Палестины радикал ХАМАС хөдөлгөөний удирдагчид газар доорх хонгилоор Газын зурвасыг орхин гарч, Египетэд нуугдаж байж болзошгүй тухай мэдээллийг Израилийн зэвсэгт хүчин хүлээн зөвшөөрчээ. Израилийн Батлан ​​хамгаалах хүчний (IDF) хэвлэлийн төлөөлөгч Жонатан Конрикус хэвлэлийн бага хурал дээр энэ талаар мэдэгдсэн байна.

Тэрбээр “Израилийн зэвсэгт хүчин ХАМАС-ын удирдлага Газын зурвасыг аль хэдийнэ орхисон байх вий гэж эмээж байна уу” гэсэн асуултад “Тийм айдас бий. Энэ бол тагнуулынхны анхаарлын төвд байгаа асуудал” гэж хэлэв.

Конрикус “Дайн эхэлснээс хойш буюу аравдугаар сарын 7-ноос өмнө ХАМАС Газын зурвас доогуур хонгилын сүлжээтэй байсан. Израиль руу хонгил барих оролдлого хийж байсныг бид мэднэ. Түүнчлэн Газын зурвас дахь Рафах болон Египетийн тал хооронд хонгилын сүлжээ бий” гэж нэмж хэлжээ.

Тэрбээр “Надад эдгээр хонгилын нөхцөл байдлын талаар сүүлийн үеийн мэдээлэл байхгүй. Гэхдээ тэдний зарим нь одоо ч ажилладаг гэсэн таамаглал байгаа тул ийм эрсдэл бий” гэж онцлон тэмдэглэжээ.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу