“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголын үдээс хойших хэсгээр “Тавантолгой” ХК-ийн нүүрс борлуулалтын үйл ажиллагаанд тус компанийн хамаарал бүхий этгээдүүд компани байгуулж, хямд үнээр нүүрс тээвэр аваад, цааш нь өндөр үнэтэй борлуулж ашиг хийдэг гэх асуудлын хүрээнд компаниудын хамаарлыг судалж байна. 

Шинжээчийн танилцуулснаар, “Тавантолгой” ХК-тай дараах компаниуд нүүрс борлуулах гэрээ хийжээ. Үүнд, 

  • “Өмнөговь гурван сайхан орон сууцны корпораци” ХХК,
  • “Эрхэмсүлд монгол” ХХК,
  • “Говь-Алмааз” ХХК,
  • “Говил” ХХК,
  • “Говь эрдэнэс групп” ХХК,
  • “Ёл повер” ХХК,
  • “Ёл Ази” ХХК,
  • “Говийн сод транс” ХХК,
  • “Гэрэлт дөл” ХХК,
  • “Нутгийн гоёо” ХХК,
  • “Говь түрүү” ХХК,
  • “Саусноби даймонд” ХХК,
  • “Уужимговь” ХХК,
  • “Их говийн Ази” ХХК,

Эдгээр компаниудын үүсгэн байгуулагч, гүйцэтгэх захирлууд нь “Өмнэгдэл” ХХК, “Агромастер” ХХК, “Говьфрийдом” ХХК гэх гурван компанид нэгдэж хувьцаа эзэмшдэг ажээ.

Доорх хүснэгтэд харуулав.

 

“Тавантолгой” ХК-тай нүүрс борлуулах гэрээ хийсэн дээрх компаниудын нэг болох “Говь эрдэнэс групп” ХХК-ийн талаар дэлгэрүүллээ. Тус компани 2011 оны арванхоёрдугаар сарын 26-нд 50 мянган тонн нүүрсний гэрээ хийжээ. Ингэхдээ эл компанийг төлөөлж, Гүйцэтгэх захирал н.Мэргэнбаяр гэрээнд гарын үсэг зурсан байна. Улмаар түүний хамааралтай компанийг шүүхэд тэрбээр “Акмиконсалтинг” гэх компанийн Гүйцэтгэх захирлаар ажилладаг нь тогтоогдов. “Акмиконсалтинг” ХХК-ийн үүсгэн байгуулагчдыг судлахад, дараах хүмүүсийн нэр гарч ирж байна. Үүнд, 

  • УИХ-ын гишүүн асан Ц.Баярсайханы охин Б.Нарангоо
  • УИХ-ын гишүүн асан С.Ламбаагийн охин Л.Шинэцэцэг,
  • УИХ-ын гишүүн асан Н.Батбаярын охин Б.Жаргалан, 
  • УИХ-ын гишүүн асан Р.Амаржаргалын хүү Р.Азбаяр,
  • УИХ-ын гишүүн асан, АН-ын дарга Л.Гантөмөрийн эхнэр А.Туул,
  • УИХ-ын гишүүн асан Д.Зоригт,
  • УИХ-ын гишүүн асан Д.Эрдэнэбат

 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу