“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ажиллагааг судалж байна.

Энэ үеэр УИХ-ын гишүүн асан, “Ажнай” Д.Бат-Эрдэнэ “Ер нь, хоорондоо хамааралтай хүмүүсийн юу нь буруу байгаа юм бэ. Чөлөөт зах зээлтэй, ардчилсан Монгол Улсад өөрсдөө эвлэлдэн нэгдээд компани байгуулаад гэрээ хийж, нүүрс тээвэрлэж, олборлоход юу нь буруу байгаа юм бэ.

Зайлуул, өнөөдөр Өмнөговийн дөрвөн хүн нийлээд нэг ачааны машин авдаг юм. Нэг ачааны машиныг 100 мянган ам.доллар гэж бодоход 25, 25 мянган ам.доллар зээлж байгаад ч юм уу аваад тээвэрт явуулдаг. Нүүрс тээвэрт машин явууулснаараа Өмнөговийн хүн хулгайч болж байгаа юм уу” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу