“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.05) хоёр дахь өдрөө үргэлжилж байна. 

Сонсголоор “Тавантолгой” ХК-ийн нүүрс олборлолт, борлуулалт, бараа, ажил, үйлчилгээ худалдан авалтын ажиллагааг судалж байна.

Шинжээчийн танилцуулснаар, “Ажнай” Д.Бат-Эрдэнийн “Тавантолгой Транс” ХХК 2011-2018 оны хооронд “Тавантолгой” ХК-тай 10 сая тонн нүүрсний 301 сая ам.долларын гэрээ хийжээ. Нүүрсээ худалдаж авчхаад мөнгөө өгдөггүй. Үүний улмаас жил бүр 20-50 тэрбум төгрөгийн өр үүссээр иржээ. Өрөө төлж чадахгүйд хүрэхээрээ бараа материал санал болгодог байна. 

Дэлгэрэнгүйг хүснэгтээс харна уу.

 

Сануулахад, “Тавантолгой транс” ХХК-ийн 70 хувийг УИХ-ын гишүүн асан Д.Бат-Эрдэнэ, 20 хувийг Д.Дагвадорж, 10 хувийг Д.Хуушаан нар эзэмшдэг.

Х.ТҮШИГ

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу