Арванхоёрдугаар сарын 6-ны Лхагва гарагт болох зарим үйл явдлын товч мэдээллийг хүргэж байна.

09.00 ЦАГТ: 

МҮХАҮТ-д: “Монголын бизнесийн орчин-2023” судалгааны дүнг танилцуулна.

10.00 ЦАГТ: 

Төрийн ордонд: УИХ-ын Түр хорооны нүүрс олборлолт, худалдан авалтын үйл ажиллагааг хянан шалгаж, нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол гурав дахь өдрөө үргэлжилнэ.

-Засгийн газрын ээлжит хуралдаан болно.   

10.00 ЦАГТ: 

Цаг уур, орчны шинжилгээний газарт: БОАЖЯ-наас цаг үеийн асуудлаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Утас: 9404-4104.

“ЗМ” сонины мэдээллийн төвд:

11.00 ЦАГТ: 

Сайжруулсан шахмал түлштэй холбоотой нотлох баримтын талаар иргэдийн төлөөлөл мэдээлнэ.

11.30 ЦАГТ: 

АН-ын гишүүд Боловсролын зээлийн сантай холбогдуулан Лу.Гантөмөрт хилийн хориг тавихыг шаардаж, мэдээлэл хийнэ.

УРАЛДААН, ТЭМЦЭЭН

-Монгол Улсын Консерваторид: Монгол Улсын Ерөнхийлөгчийн болон Төрийн шагналт, Ардын жүжигчин морин хуурч багш Г.Жамъяны нэрэмжит мэргэжлийн морин хуурчдын олон улсын III уралдааны шалгаруулалт болно. 

-Өмнөговь аймгийн төв Даланзадгад хотод: Говийн бүсийн оёмол бүтээгдэхүүн, хувцас загварын “Уран шаглаа-2023” улсын уралдаантай. 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу