Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаяр Өмнөговь аймгийн Ханбогд сумын газрыг гадаадын хөрөнгө оруулалттай компаниудад эзэмшүүлсэн нь Эрүүгийн хуульд заасан авлига, албан тушаалын гэмт хэргийн шинжтэй байж болзошгүй учраас хуулийн байгууллага шалгаж, арга хэмжээ авах ёстой хэмээн үзэж, Авлигатай тэмцэх газарт хандсан байна.

Нүүрсний хулгайтай холбоотой өчигдрийн сонсголын үеэр гадаадын хөрөнгө оруулалттай 40 компанид Монгол Улсын газрыг эзэмшүүлсэн асуудал яригдсан.

Монгол Улсын Үндсэн хууль, Газрын тухай хуулиар гадаадын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүдэд газрыг зөвхөн ашиглуулах заалттай бол тухайн гадаадын компаниудын олонх нь БНХАУ-ын хөрөнгө оруулалттай аж ахуйн нэгжүүд байгаа юм.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу