“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) гурав дахь өдрөө үргэлжилж байна. 

           

Сонсголын үдээс хойших хэсгээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж байна. Энэ үеэр Түр хорооны гишүүн Т.Доржханд “Давсгүй хоол амтгүй шиг Б.Ганхуяггүй бол энэ сонсгол үр дүнгүй шүү. Түр хороо Б.Ганхуягийг оролцуулах нөхцлийг бүрдүүлэх ёстой. Энэ хүнийг оролцуулах чиглэлээр ажиллах ёстой.  

Бид яг нэг жилийн өмнө Хөгжлийн банкны асуудлаар нээлттэй сонсгол явуулсан. Тухайн үед сонсголоос өмнө зарим нөхөд өвчтэй, чөлөөтэй гээд гадагшаа зугтсан. Ийм зүйл давтагдах вий дээ.

“Эрдэнэс Тавантолгой” ХК-тай холбоотой, хамгийн том хулгай болох оффтейк гэрээтэй холбоотой асуудал ярих үед Б.Ганхуяг шиг Х.Баттулга, “Голомтын” Д.Баясгалан мэтийн нөхөд ирэхгүй байх вий. Тэдэнд хилийн хориг тавих хэрэгтэй. Энэ асуудлаар Түр хорооныхон хуралдаж, ярилцмаар байна” хэмээн хэллээ.

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу