Хятадын Гадаад хэргийн сайд агсан Цинь Ган огцорсноосоо хойш хэдэн сарын турш олны өмнө ил гараагүй. Тэрбээр амиа хорлосон, эсвэл эрүү шүүлтээс болж нас барсан гэж “Politico” сонин БНХАУ-ын удирдлагын ойрын эх сурвалжийн мэдээллээс иш татан мэдээлжээ.

Цинь Ганг энэ оны долдугаар сард ажлаасаа халагдсаны дараа Хятадын нэгэн телевизийн сэтгүүлчтэй дотно харилцаатай болсон тухай мэдээлэл цацагдсан байна. Хэвлэлүүдэд сайхь сэтгүүлч бүсгүйг экс сайдын хүүг төрүүлж, Америкийн иргэншил авсан гэж мэдээлжээ.

Сэтгүүлч бүсгүй Кембрижид суралцаж байсан бөгөөд Их Британид Элчин сайдын яаманд ажиллаж байхдаа сайд агсантай анх танилцсан байна. Тэрбээр боловсролын байгууллагад 250 мянган фунт стерлингийн үнэ бүхий хэд хэдэн үнэ цэнтэй бэлэг гардуулж өгснөөрөө “алдаршжээ”. Улмаар тус их сургуулийн цэцэрлэгийг түүний нэрэмжит болгон нэрлэсэн байна.

Politico “Оросын дипломатч Андрей Руденко Хятадад айлчилсны дараа Цинь Ган алга болсон” гэж бичжээ. ОХУ-ын ГХЯ-ны дэд дарга Хятадын удирдлагад Гадаад хэргийн сайд болон Хятадын армийн хэд хэдэн ахлах офицерууд барууны оронд тагнуулын алба хашиж байсан тухай мэдээлэхийн тулд Бээжинд хүрэлцэн ирсэн гэж мэдээлсэн байна.

Эх сурвалж: POLITICO

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу