ОХУ-ын Гадаад харилцааны яамнаас “ОХУ-ын Гадаад хэргийн сайд Сергей Лавров “iPhone” гар утас хэрэглэхээ больж, өдгөө өөр үйлдвэрлэгчийн ухаалаг утас ашиглаж байна” гэж мэдээлжээ. Зарим хэвлэл мэдээллийн хэрэгслээр өмнө нь Лавров халааснаасаа “Huawei” ухаалаг гар утас гаргаж буй бичлэг цацагдсан байна.

ОХУ-ын хэд хэдэн яам, тухайлбал Дижитал хөгжлийн яам, Зам тээврийн яам, Аж үйлдвэр, худалдааны яам ажилтнууддаа өнгөрсөн зун “Apple”-ийн гаджетыг ажилдаа ашиглахыг хоригложээ. Үүнийгээ “АНУ-ын тагнуулын албад харилцаа холбоонд нэвтэрч болзошгүй” гэсэн болгоомжлолтой холбон тайлбарласан байна.

ОХУ-ын Ерөнхийлөгчийн Хэвлэлийн нарийн бичгийн дарга Дмитрий Песков Кремль албан тушаалтнуудын “iPhone” утасны хэрэглээг хязгаарлах боломжгүй талаар мэдэгдсэн байна. Тэрбээр “iPhone” утас ашигладаг бөгөөд “Гайхалтай шинэ бүтээл” гэж үздэг ажээ.

Эх сурвалж: VESTI
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу