“Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн цуснаас хүнцэл, хар тугалга илэрсэн гэх асуудлаар ШШГЕГ-аас мэдээлэл хийж байна.

Хорих 461-р ангийн эмч н.Эрдэнэчимэг:“Б.Ганхуяг анх 2022 оны арванхоёрдугаар сарын 7-нд хоригдсон. Тухайн үеийн үзлэгээр биеийн байдал хэвийн байсан тэмдэглэл байна. Хяналтын үзлэг байнга хийгддэг. Б.Ганхуяг тус хорих ангид байх үедээ гурван удаа хэвтэж эмчлүүлсэн. Хоригдож байх хугацаанд эрүүл мэндийн үзлэгт тогтмол хамрагдаж байсан.

Өнөөдрийн (2023.12.07) байдлаар зовиургүй, амин үзүүлэлт тогтвортой байна.

Одоогоор хордлогын шинж тэмдгүүд илрээгүй байна. Амин үзүүлэлт хэлбэлзсэн зүйл ч байхгүй. Ерөнхий хордлогын шинж илрээгүй. Биохимийн шинжилгээ мөн хийдэг. Үүн дээр ч мөн өөрчлөлт гараагүй байна.  

“Шинжилгээний хариу дээр ард нь лавлах хэмжээг тодорхой бичээгүйн улмаас буруу ойлголт үүссэн. 6.2-12.5 мг хүртэл хэвийн хэмжээ. Тэгэхээр 9200 биш 9.26 гэдэг бол хэвийн хэмжээ юм” гэлээ.

Шууд дамжуулалт үзэх: 

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу