“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

             

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж байна. 

Энэ үеэр Түр хорооны дарга Б.Энхбаяр “Өчигдөр Б.Ганхуяг захирлын ар гэрийн төлөөллийг Ш.Адьшаа гишүүн Төрийн ордонд оруулж, хэвлэл мэдээллийнхнийг зохион байгуулалттайгаар дуудаж, над руу акц хийсэн. Энэ сонсголыг бүхэлдээ үр дүнгүй, үр ашиггүй юм байна гэдэг ойлголт төрүүлж, сонсголыг таслан зогсоох санаархлаа одоо зогсоох хэрэгтэй.

Нүүрсчид энэ ажлыг их эрчимтэй зохион байгуулж байна. Ш.Адьшаа гишүүн хоёр дахь шатны сонсголд гэрчээр дуудагдана. Өнөөдрийн сонсголд ч яригдана. Мөн энэ асуудлыг нүүрсний хоёр дахь сонсголд гарч ирэх “том” нүүрсчид хамтарч зохион байгуулсан байна лээ. Энэ ажлаа одоо зогсоо. 

Нүүрсний сонсголыг таслан зогсоох гэсэн аливаа санаархал, оролдлогод автахгүй бөгөөд зогсохгүй” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

             

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу