“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

             

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж байна. 

Энэ үеэр Түр хорооны гишүүн Г.Ганболд “О.Цогтгэрэл, Д.Ганбат, Т.Доржханд, С.Ганбаатар гишүүд сонсголдоо идэвхтэй суумаар байна. Орж ирэхээрээ Б.Ганхуягийг ярьчихаад гараад явчих юм.

Б.Ганхуяг ирээд бүр дор, “Үнэлгээний хороо мэднэ. Би гарын үсэг л зурсан” гэж хэлнэ. Хууль нь тийм юм чинь. Асуух юм зөндөө, өчнөөн материал байна. Асуугаад сууж байгаа хүн олон л байна” хэмээн хэлэв.

Сонсголд одоогийн байдлаар Түр хорооны гишүүдээс Б.Энхбаяр, М.Оюунчимэг, Ж.Бат-Эрдэнэ нар оролцож байна. 

                   

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу