Украины тал Оросын армитай тэмцэхэд шаардлагатай, АНУ-аас авахыг хүсч буй зэвсгийн хамгийн сүүлийн жагсаалтдаа пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD систем, “F-18 Hornet” сөнөөгч онгоц, нисгэгчгүй онгоц, “Apache”, “Black Hawk” нисдэг тэргүүд багтаасан талаар “Reuters” мэдээлжээ.

Украины Батлан ​​хамгаалах яамны албаны хүмүүс өнгөрсөн Лхагва гарагт Вашингтонд засгийн газрын албан тушаалтнууд болон батлан ​​хамгаалах салбарын удирдлагууд оролцсон бага хурлын хаалттай хуралдааны үеэр “Украины батлан ​​хамгаалах хүчний хэрэгцээг хангах зэвсгийн жагсаалт”-ыг танилцуулсан байна.

Энэхүү жагсаалтдаа Украины тал “Abrams” танк, 155 миллиметрийн их буу, мөн F-16, нисгэгчгүй онгоц, алсын тусгалын ATACMS пуужин зэрэг зэвсгүүд багтаажээ.

Улмаар тус жагсаалтад “Boeing” (BA.N) компанийн үйлдвэрлэсэн “C-17 Globemaster” тийрэлтэт онгоц, “Lockheed Martin” (LMT.N) компанийн үйлдвэрлэсэн “C-130 Super Hercules” зэрэг томоохон тээврийн хэрэгслүүд ч багтаж байгаа аж.

Мөн “Боинг” компанийн довтолгооны “Apache” нисдэг тэрэг, “Lockheed Martin”-ийн “Sikorsky” нэгжийн хийсэн “Black Hawk” нисдэг тэрэг ч жагсаалтад буй юм байна.

Гэхдээ украинчуудын жагсаалт үүгээр зогсоогүй аж. Украин улсад мөн F-18 “Hornet” сөнөөгч онгоц, “General Atomics” компанийн үйлдвэрлэсэн “MQ-9B Sky Guardian”, “Lockheed” компанийн пуужингийн довтолгооноос хамгаалах THAAD систем зэрэг гурван төрлийн нисгэгчгүй онгоц шаардлагатай байгаа гэжээ.

Украинчууд тулалдааныг үргэлжлүүлэхийн тулд барууны орнуудаас цэргийн тусламж авахаас аргагүй. Гэвч АНУ-ын Сенат өнгөрсөн Лхагва гарагт Бүгд найрамдахчууд АНУ-ын Мексиктэй хиллэдэг цагаачлалын хяналтыг чангатгахыг шаардсан тул Украин, Израилийн аюулгүй байдлын чиглэлээр олон тэрбум ам.долларын тусламж үзүүлэх тухай хууль, тогтоомжийг хоригложээ.

Эх сурвалж: REUTERS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу