Улсын онцгой комиссоос “Цаг уур, орчны судалгаа мэдээллийн хүрээлэнгээс 2023 оны арваннэгдүгээр сарын 30-ны өдөр гаргасан зудын эрсдэлийн зургаар нийт нутгийн 70 гаруй хувьд их (26% нэн их, 43% их), 26 хувьд дунд зэрэг, таван хувьд бага эрсдэлтэй гарсан байна.

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд “11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр орсон төв, зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна” гэж Засгийн газрын өчигдрийн (2023.12.06) ээлжит хуралдааны үеэр танилцууллаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу