“Нүүрсний хулгай”-н нотлох баримтыг шинжлэн судлах нээлттэй сонсгол өнөөдөр (2023.12.07) дөрөв дэх өдрөө үргэлжилж байна. 

           

Сонсголоор “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын мэдээллийг судалж буй. 

Шинжээчийн танилцуулснаар, “Ханзол” ХХК уурхайн бүсийн хамгаалалтын хашаа нийлүүлэхээр “Эрдэнэс Тавантолгой” ХК-тай 2019 онд 1 тэрбум 185 сая төгрөгийн гэрээ байгуулжээ. Ингэхдээ, шууд гэрээ байгуулжээ. 

Тодруулбал, Тус ажлыг гүйцэтгэгчийг сонгон шалгаруулалтад эхлээд долоон компани оролцжээ. Захиалагч эдгээрээс бүгдээс нь татгалзаж, дахин тендер зарласан байна. Үүнд нь хоёр компани оролцсон ч мөн л татгалзжээ. Ийн хоёр удаа нээлттэй тендер зарлахад “Ханзол” ХХК оролцоогүй хэрнээ тендерийн урилга авч, шууд гэрээ байгуулсан байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу