6 C
Ulaanbaatar
2024.09.28

Н.Эрдэнэхүү: “Хутгагүй мэс засал”-ын эмчилгээ ирэх оны нэгдүгээр сард Монголд нэвтэрнэ

Монгол Улсад хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Эрт илрүүлгээр хавдрын өвчлөлийн зонхилох шалтгаан болон Хавдар судлалын Үндэсний төвд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар тус төвийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. 

-Хавдрын өвчлөл, нас баралт хэр бүртгэгдэж байна вэ?

-Хавдар жил болгон ихсэж байна. 2021 онд 6500 орчим байсан бол 7000 болж хавдрын өвчлөл ихэссээр байна. Үүний зэрэгцээ хавдрын нас баралт буурахгүй байна. 

-Хавдрын өвчлөл ихсэх гол шалтгаан юу байна вэ? Хэрхэн бууруулах боломжтой вэ?

-Хавдрын нас баралтын гол шалтгааны 70.3 хувь нь хожуу үедээ буюу илэрч байна. Тийм учраас сүүлийн үед Засгийн газраас эрт илрүүлгийн үйл ажиллагаа явуулж байна. Тус илрүүлэг хийгдсэнээр хожуу үедээ илэрч байгаа хавдрыг 30 хувь бууруулах боломжтой. Мөн эрт үед нь эмчилбэл 60 хувь энэхүү нас баралтыг бууруулах бололцоотой байна. Энэ боломжоо бид ашиглах хэрэгтэй.

-Одоогоор Хавдар судлалын Үндэсний төвд мэдээж тоног төхөөрөмжийн асуудал их байгаа байх. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тоног төхөөрөмж маш их шаардлагатай байна. Ирэх нэгдүгээр сард “Хутгагүй мэс засал” гэж туяа эмчилгээний шинэ аппарат оруулж ирэх гээд бэлтгэл ажил нь явагдаж байна.  Олон улсын цөмийн агентлагууд болон бусад цөмийн агентлагийн газруудын мэргэжилтнүүд ирээд, тунгаа зөв өгч байна уу гэж шалгасан. Нэгдүгээр сард энэхүү эмчилгээгээ эхэлнэ. Тиймээс өмнө нь манай улсад байгаагүй шинэ эмчилгээ нэвтрэх гэж байгаа юм. Тэгэхээр бид бүхэн туяа эмчилгээ дээр хүртэл шинэ технологи оруулж байгаа шиг дархлаа эмчилгээ, системийн эмчилгээндээ оруулж байна. Мэс заслын эмчилгээнд тоног төхөөрөмжөө улам сайжруулбал манай мэс засалчид сайн байна. Хамгийн гол нь эрт илрүүлэх, эмчилгээг нь цаг тухайд нь хийх асуудал тулгарч байгаа юм. Мөн орны хүрэлцээ байхгүй.

-Эмнэлгийн үйл ажиллагааг төрөөс хэр дэмжин ажиллаж байна вэ?

-Эмнэлэг маань ашиглалтад ороод олон жил болсон. Засгийн газар эхний үйл ажиллагааг дэмжиж, 10 тэрбум төгрөгийг төсөв дээр тавьсан. Үүгээр бид дэд бүтцүүдээ хийж чадвал барилгын ажил цаашдаа улам эрчтэй явах байх гэж бодож байна. 

Н.УЯНГА

2 САНАЛ

  1. Хулгайч нар боломж төсөв хулгайлаагүй бол ямар их зүйл алдсан бнаа харж бна уу Нам нэртэй бүлэг хулгайчын хийж бга гай…

  2. Аливаа хүн хийж бүтээе гэж зүтгэвэл гарц гаргалгаа олдоно гэж энэ шүү, амжилт хүсье

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу