“IHC” койныг зах зээлд нэвтрүүлсэн О.Мөнхжинд авсан цагдан хорих таслан сэргийлэх арга хэмжээг дахин нэг сараар сунгажээ.

Тодруулбал, Прокурорын байгууллагаас О.Мөнхжинг үргэлжлүүлэн хорих саналыг шүүхэд ирүүлжээ. Улмаар Баянзүрх дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүх өнөөдөр /2023.03.13/ прокурорын саналыг хэлэлцээд түүнийг үргэлжлүүлэн 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан байна.

Сануулахад, Зах зээлд IHC койн гаргах замаар иргэдээс 24.7 тэрбум төгрөг татан төвлөрүүлсэн “Их бит” ХХК-ийн хувьцаа эзэмшигч О.Мөнхжин, Б.Гантиг, Б.Эрхэмбаяр нарыг Эрүүгийн хуулийн тусгай ангийн 17.3-2, 18.6-1-д заасан “Виртуал хөрөнгийн үнэ цэнд нөлөөлөх нийтийн хүртээл болоогүй дотоод мэдээллийг ашиглаж виртуал хөрөнгийн арилжаанд оролцсон, эсхүл дотоод мэдээллийг бусдад дамжуулсан гэмт хэргийг бүлэглэж, албан тушаалаа урвуулан ашиглаж үйлдсэн” гэх үндэслэлээр яллагдагчаар татан, О.Мөнхжинг өнгөрсөн хоёрдугаар сарын 14-ний өдөр цагдан хорьсон байдаг.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу