УИХ-ын чуулганы өчигдөр /2023.12.07/-ийн нэгдсэн хуралдааны үеэр УИХ-ын гишүүн, Эдийн засгийн хөгжлийн сайд Ч.Хүрэлбаатар сонгуулийн тойргийг томсгож, бүсчлэх талаарх асуудлыг ярьсан билээ. 

Тодруулбал тэрбээр “Ирэх жил сонгууль болно. Сонгуулийн тойргийн асуудлыг ярих хэрэгтэй байна. Тойргийн жижиг байдлын зовлонд яваад байвал Монгол Улс хэзээ ч хөгжихгүй. Хөгжсөн ч маргааш нь нэг нөхөр гарч ирж “поп”-роод, улс орны эдийн засгийг нураана.

Тийм учраас сонгуулийн тойргийн асуудлыг хэлэлцэхдээ жижигрүүлэх биш, улам томруулмаар байна. Үндсэн хуулийн өөрчлөлтөөр пропорциональ гээд оруулчихсан учраас улсаа нэг тойрог болгож болохгүй. 76 тойрог бол бүр болохгүй.

Одоогийн тойргоо бүсчилсэн байдлаар томруулмаар байна. Тухайлбал, баруун аймгуудыг нэг тойрог болгох хэрэгтэй. Тэгвэл тэнд эрчим хүч, авто зам, хил боомтын асуудал нь шийдэгдэнэ. Томоохон хэмжээний хөрөнгө оруулалтууд хийгдэх бололцоотой болно.

Тэгэхгүй бол жалга тойрсон асуудлуудаа ярьдаг, бие бие рүүгээ дайрдаг, хөлс мөнгөөр захиалж, нэгийгээ “хусдаг” улс төр салахгүй нь” хэмээн хэлсэн юм. Энэ асуудлыг УИХ-ын гишүүн Т.Доржханд дэмжжээ.

Үүнтэй холбогдуулан нийтлэлч Баабар буюу Б.Батбаяр “Үнэхээр энэ гар Ч.Хүрэлбаатартай нийлээд, сонгуулийн тогтолцоог Хүрлээгийн хэлсэн хувилбараар өөрчилж чадвал би энэ хоёрын сонгуулийн менежер нь болж зүтгэнэ.

Сонгуулийн тогтолцоог Ч.Хүрэлбаатарын хувилбараар өөрчлөхөд улс орон өргөс авсан мэт сэхээнээс гарна” хэмээн твиттерт жиргэжээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу