УИХ-ын чуулганы өнөөдрийн (2023.12.08) нэгдсэн хуралдаан эхэллээ. Хуралдааны эхэнд гишүүд үг хэллээ. 

Энэ үеэр УИХ-ын гишүүн Ш.Адьшаа “Нүүрсний хулгайг илрүүлэхийн тулд би 26 гишүүнээр гарын үсэг зуруулж, энэ Түр хороог байгуулсан. Түр хороо байгуулагдсанаас хойш “Эрдэнэс Тавантолгой” компанид ямар хулгай, луйвар гарсныг олон нийт, төр, хуулийн байгууллагын анхааралд оруулахын төлөө хүчин зүтгэж ажилласан. Гэтэл хулгай луйврыг санаачилсан хүмүүсийг ор үндэсгүйгээр гүтгэх, түүний ах дүү, төрөл төрөгсдийг нүүрсний хулгайтай холбоотой мэт мэдээлэл цацаж байгаад туйлын их харамсаж байна. Миний бие 2020 онд УИХ-ын гишүүн болсноосоо хойш нэг ч нүүрсний хулгай, луйвартай холбогдоогүй гэдгээ хариуцлагатайгаар мэдэгдье. Ингэж хүнийг харлуулж болдог юм уу. 

Намайг жижиг “Тавантолгой”-н нүүрсний хулгайн сонсголд оруулна гэж Б.Энхбаяр сайд зарласан. Шинжээч нь ирж мэдэгдэл өгсөн. Гэтэл оруулаагүй. 

Намайг Б.Ганхуягийн ар гэрийнхнийг Төрийн ордонд оруулж, мэдээлэл хийлгэсэн гэж гүтгэлээ. Энэ увайгүй үйлдлийнхээ төлөө надаас уучлалт хүсээрэй. С.Ганбаатар гишүүн тэр хүмүүсийг авч ирсэн шүү” гэлээ. 

                 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу