“Ургацын баяр-2023”-т зориулсан улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаанд Сүхбаатар аймгийн Онгон сумын харъяат, Хилчин спорт хороо, “Эвт Чулуу” ХХК, “Бадамлах Нар” ХХК, “Нэгдэл” клуб, “Жавхлант” дэвжээний бөх, аймгийн хурц арслан Нямдоржийн Өсөхбаяр түрүүлэв.
Өвөрхангай аймгийн Уянга сумын харъяат, “Алдар” спорт хороо, “Эрдэнэсийн хотхон” ХХК, “Их Монголын хүчтэн” дэвжээний бөх, улсын харцага Хүрэл-Очирын Гантулга үзүүрлэв.
Дөрөвт, Увс аймгийн Ховд сумын харъяат, “Сүлд” спорт хороо, “Хемон констракшн” ХХК, “Увс нуур” дэвжээний бөх, улсын даян аварга Н.Батсуурь, Хэнтий аймгийн Өмнөдэлгэр сумын харъяат, Зэвсэгт хүчний 014 дүгээр анги, “Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэр”, “Хан-Хэнтийн аварга” дэвжээний бөх, аймгийн арслан Д.Алтанцоож нар шалгарлаа.
Барилдаан зохион байгуулагчдын зүгээс түрүү бөхөд мөнгөн шагнал дээр нэмж ХУРДАН УДМЫН ДААГА, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, үзүүр бөхөд мөнгөн шагнал дээр нэмж “ЛИМУЗИН” ҮҮЛДРИЙН БУХАН БЯРУУ, хоёр жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо, дөрөвт шалгарсан бөхчүүдэд тус бүр гурван жилийн хэрэгцээний гурил, 300 кг хүнсний ногоо гардуулсан юм.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу