Израилийн батлан ​​хамгаалах хүчин Газын зурвасын төвд байрлах дүрвэгсдийн хуаранд халдлага үйлджээ. Энэ тухай “Al Jazeera” телевиз мэдээлэв.

Тус телевизийн мэдээлснээр, Израилийн байлдааны онгоцууд Газын зурвасын төвд байрлах “Аль-Магази” хуаранд цохилт өгсөн байна. Мөн цэргийн нисэх онгоцууд Дейр эль-Балах хотын орон сууцны барилгуудыг сүйтгэсэн талаар мэдээлжээ.

Нэмж дурдахад, Израилийн зэвсэгт хүчний нисэх онгоцууд Газын зурвасын өмнөд хэсэгт орших Хан Юнис хотын хэд хэдэн газарт цохилт өгсөн байна. Телевизийн мэдээлснээр, Египеттэй хиллэдэг Рафах хот мөн бөмбөгдөлтөд өртжээ.

Израилийн агаарын довтолгооны улмаас Нусейрат дахь дүрвэгсдийн хуаранд дор хаяж таван хүн амь үрэгдсэн тухай “Al Mayadeen” телевизийн суваг өмнө нь мэдээлж байна.

Эх сурвалж: ALJAZEERA

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу