2023 оны арванхоёрдугаар сарын 09-ний 20 цаг хүртэлх цаг агаарын урьдчилсан мэдээг хүргэж байна.

Хур тунадас: Баруун аймгуудын нутгийн баруун хэсгээр үүлшиж, Увс нуурын хотгороор цас орно. Бусад нутгаар солигдмол үүлтэй, цас орохгүй.

Салхи: Нутгийн баруун өмнөд хэсгээр баруун өмнөөс, бусад нутгаар баруун хойноос секундэд 5-10 метр, говь, талын нутгаар секундэд 13-15 метр хүрч ширүүснэ.

Агаарын температур: Хүйтний эрч чангарч шөнөдөө Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр -34…-39 градус, Увс нуурын хотгор, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг-Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -30…-35 градус, Туул голын хөндий, Дорнод-Дарьгангын тал нутгаар -25…-30 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -3…-8 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн зүүн хэсгээр -11…-16 градус, бусад нутгаар -20…-25 градус, өдөртөө Дархадын хотгор, Завхан голын эх, Идэр, Тэс голын хөндийгөөр -24…-29 градус, Хангай, Хөвсгөл, Хэнтийн уулархаг нутаг, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр -19…-24 градус, Хангайн нурууны өвөр бэл болон говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр -2…-7 градус, говийн бүс нутгийн хойд болон зүүн хэсгээр -8…-13 градус,  бусад нутгаар -14…-19 градус хүйтэн байна.

УЛААНБААТАР ХОТ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө Яармаг-Сонгины орчмоор -31…-33 градус, бусад хэсгээр -25…-27 градус, өдөртөө -16…-18 градус хүйтэн байна.

БАГАНУУР ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 6-11 метр. Хүйтэрч шөнөдөө -32…-34 градус, өдөртөө -22…-24 градус хүйтэн байна.

ТЭРЭЛЖ ОРЧМООР: Багавтар үүлтэй. Цас орохгүй. Салхи баруун хойноос секундэд 5-10 метр. Хүйтэрч шөнөдөө -31…-33 градус, өдөртөө -19…-21 градус хүйтэн байна.

2023 оны 12 дугаар сарын 10-наас 12 дугаар сарын 14-нийг хүртэлх цаг агаарын урьдчилсан төлөв

Энэ сарын 10-нд баруун болон төвийн аймгуудын нутгийн өмнөд болон зүүн, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 11-нд төвийн аймгуудын нутгийн зарим газар, говийн аймгуудын нутгийн хойд хэсэг, зүүн аймгуудын ихэнх нутгаар, 12-нд баруун аймгуудын ихэнх нутаг, зүүн аймгуудын нутгийн өмнөд, говийн аймгуудын нутгийн баруун хэсгээр, 13-нд нутгийн зарим газраар цас орж, цасан шуурга шуурна. Салхи ихэнх хугацаанд Алтайн салбар уулс болон говь, тал, хээрийн нутгаар секундэд 15-17 метр хүрч ширүүснэ. Дархадын хотгор, Хөвсгөлийн уулархаг нутаг, Завхан голын эх, Хүрэнбэлчир орчим, Идэр, Тэс голын хөндийгөөр шөнөдөө -37…-42 градус, өдөртөө -25…-30 градус, Хангай, Хэнтийн уулархаг нутаг, Эг, Үүр, Орхон, Сэлэнгэ, Хараа, Ерөө, Туул, Тэрэлж, Хэрлэн, Онон, Улз, Халх голын хөндийгөөр шөнөдөө -31…-36 градус, өдөртөө -19…-24 градус, говийн бүс нутгийн баруун өмнөд хэсгээр шөнөдөө -12…-17 градус, өдөртөө -3…-8 градус, Их нууруудын хотгор, Хангайн нурууны өвөр бэлээр шөнөдөө -19…-24 градус, өдөртөө -9…-14 градус, бусад нутгаар шөнөдөө -22…-27 градус, өдөртөө -13…-18 градус хүйтэн байна.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу