“Нүүрсний хулгай”-г хянан шалгах УИХ-ын Түр хороо нүүрсний сонсголын эхний шатыг өнгөрсөн долоо хоногт зохион байгуулсан. Уг сонсголоор орон нутгийн “Тавантолгой” ХК-ийн талаар болон “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн тендер сонгон шалгаруулалтын талаарх мэдээллийг сонссон юм. 

Сонсголын хоёр дахь шат энэ сарын 18-наас 22-ны өдрүүдэд болно. Хуульд зааснаар сонсголд дуудах гэрчүүдийн нэрийг сонсгол болохоос долоо хоногийн өмнө зарлах ёстой. Тэгэхээр хоёр дахь шатанд оролцох гэрчүүдийн нэрийг энэ сарын 11-нд буюу ирэх Даваа гарагт зарлах юм байна. 

Түр хорооны дарга, Хууль зүй, дотоод хэргийн сайд Б.Энхбаярын мэдээлснээр, эл шатанд дуудагдах гэрчүүдийн дунд УИХ-ын гишүүн Ш.Адьшаа, УИХ-ын гишүүн, ХНХ-ийн сайд асан Т.Аюурсайхан нар багтаж буй.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу