-DOBU.MN МЭДЭЭЛЛИЙН САЙТ ӨНГӨРЧ БУЙ ДОЛОО ХОНОГ (12.04-12.10)-ИЙН ОНЦЛОХ ЯРИЛЦЛАГУУДАА ТОЙМЛОН ХҮРГЭЖ БАЙНА-


С.Начин: Амьдралынхаа туршид яруу найргаас алхам ч холдохгүй

Эгшиглэнт эхийн хишигт найрагч тодруулах “Болор цом 41” наадмын тэргүүн шагналт яруу найрагч Сайнжаргалын Начин. Түүний цэл залуухан дүр төрх болоод яруу найргийн олон бүтээлээр нь уншигч та эчнээ таних биз ээ.

Цав цагаанаар хучигдсан мододтой их сургуулийн гудамжаас холдож, түүнтэй ярилцахаар зорилоо. Залуу сэтгүүлч би бээр түүний талаар бодвол хамгийн түрүүнд эл шүлэг аманд орно.

“Амьдрахад чи бид хоёрт яасан их зүйл хэрэгтэй юм бэ, хайрт минь
Аниргүй хоёулхнаа амьдрах орон байрнаас өгсүүлээд
Ор, дэр, тасалгааны таримал цэцэг хүртэл хэрэгтэй л байна
Орчлон ертөнц хичнээн гайхамшигтайг чи минь надад мэдрүүлсэн юм шүү” 
Аниргүй хоёулханаа амьдрахын амар тайвныг, сэтгэл мэдрэмжийг” хүсэмжилсэн уг шүлгээс энгийн бүхний гоо сайхан харагддагт дурладаг юм. Тиймдээ ч өөрөө шүлгээ уншихдаа намдуухан зөөлөн хоолойгоор хүүрнэдэг.
“Хашааны буланд хураалттай модод
Нэгэн цагт борооны үнэрээр
Түүний тунгалаг дуслуудаар хайрлагдаж
Түүгээр тэжээгдэн тэтгэгдэж байсныг
Намар үг дуугуйхэн ирээд хөрөөдсөн эр мэдэх болов уу?
Хашаа ч бас ойн нэг хэсэг байснаа санадаг болов уу? …”
Энэ тэргүүт шүлэг санаж тэмдэглэх гэж хичээсээр, их хотын түгжрэлийг хүлцэн хүлээж даваад, түүний байгаа газарт ирлээ. Цэл залуу насныхаа гал дөлөөр бадарч гэдэг шиг инээвхийлж, бид мэнд мэдэлцээд, ширээний ард суулаа. Тэрбээр ярианыхаа дунд “Яруу найрагчид дуу шуутай, наргиан хоржоо,той хүмүүс байдгийг бага ахуйдаа өвөөгөөсөө мэдэрч байлаа” хэмээсэн нь одоогийн түүнээс ч харагдах аж.
Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу

МУГЖ Ц.Түмэнжаргал: Уртын дуу “амьтай” учир хэзээ ч мөхөхгүй

Монгол Улсын Үндэсний урлагийн их театрын уртын дуучин, МУГЖ Цэрэннадмидийн Түмэнжаргалтай ярилцлаа. Тэрбээр Улаанбаатарын унаган охин бөгөөд багаасаа уртын дуучин болно хэмээн хүсэж, мөрөөддөг байжээ. Түүний хүсэл биеллээ олж, 20 гаруй жил уртын дуугаа хөгжүүлж, олны хүртээл болгохын зэрэгцээ хойч үедээ уламжлан үлдээх их үйлсэд зүтгэж буй билээ. 

-Ардын болон уртын дуу хүний хүмүүжил, төлөвшилд хэрхэн нөлөөлдөг вэ?

-Би ажлынхаа хажуугаар уртын дуу дуулдаг боловсон хүчин бэлтгэе хэмээн зорьж, Сити их сургуульд Уртын дууны багшаар давхар ажиллаж байна. Ер нь ажиглаж байхад уртын дуу ардын дууны үг хүнд сургамж, гэгээрэл өгдөг. Аав, ээж, эх орноо хайрлах энэрэнгүй сайхан сэтгэлийг ардын дуу шүлгээрээ дамжуулж сургадаг юм. “Үг нь зэмлэж, аялгуу нь аргадсан ардын дуу мину” гэдэг шүү дээ. Би өөрөө дуундаа дуртай болохоор дууныхаа тухай ярихаар баярладаг, бахархдаг, баярын нулимс гэдэг шиг нулимс дүүрээд л ирдэг (нулимс унагав). Хүн мэргэжилдээ дуртай, хайртай байх гэдэг л энэ юм болов уу. 

Үргэлжлэлийг ЭНД дарж уншина уу


П.Дэлгэрбаяр: Цаг хугацаа ямар харгис болохыг “95 Зүүдний хүн” киноноос харах байх

“Төрийн дайсан”, “Амьдрал төсөл”, “Дурлалын гэмт хэрэг”, “Найзууд”, “Илд цэцэг”, “Бууны сумыг буцааж болохгүй”, “95%” “95 Зүүдний хүн” зэрэг киноны зохиолыг бичиж найруулсан жүжигчин, найруулагч П.Дэлгэрбаяртай шинэ уран бүтээлийнх нь талаар ярилцсанаа хүргэж байна.

-Та бүтээлүүдээсээ хүнд юу үлдээсэй гэж хүсдэг вэ?

-Урлаг бол аливааг хүмүүжүүлэх, боловсрол олгох, соён гэгээрүүлэх үүрэггүй юм шиг байгаа юм. Хуучин социалист нийгэмд бол тийм байсан л даа. Анх “95 Зүүдний хүн” киног үзээд, ийм мэдрэмж аваасай, ингэж бодоосой гэж бичсэн асуудал бол байхгүй. 

Харин одоо бол цаг хугацаа ямар өршөөлгүй юм бэ, хүний шунал гэгч ямар хэцүү зүйл вэ, үүнээс болж юу үүсдэг вэ, хүн гэдэг дэлхий ертөнц дээрх хамгийн аймшигтай араатан юм биш үү гэх эргэцүүлэл ч юм уу, цаг хугацааны харгис урсгалыг харах байх. 

Төгсгөлдөө хүний шуналын тухай л эцсийн цэгээ хатгах байх. Кино маань ч ингэж төгсдөг.

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу


Н.Эрдэнэхүү: “Хутгагүй мэс засал”-ын эмчилгээ ирэх оны нэгдүгээр сард Монголд нэвтэрнэ

Монгол Улсад хавдрын өвчлөл жил ирэх тусам нэмэгдсээр байгаа билээ. Эрт илрүүлгээр хавдрын өвчлөлийн зонхилох шалтгаан болон Хавдар судлалын Үндэсний төвд тулгамдаж байгаа зарим асуудлын талаар тус төвийн захирал, Анагаах ухааны доктор, дэд профессор Н.Эрдэнэхүүгээс тодрууллаа. 

Хавдар судлалын Үндэсний төвд мэдээж тоног төхөөрөмжийн асуудал их байгаа байх. Энэ тал дээр хэрхэн анхаарч ажиллаж байна вэ?

-Тоног төхөөрөмж маш их шаардлагатай байна. Ирэх нэгдүгээр сард “Хутгагүй мэс засал” гэж туяа эмчилгээний шинэ аппарат оруулж ирэх гээд бэлтгэл ажил нь явагдаж байна.  Олон улсын цөмийн агентлагууд болон бусад цөмийн агентлагийн газруудын мэргэжилтнүүд ирээд, тунгаа зөв өгч байна уу гэж шалгасан. Нэгдүгээр сард энэхүү эмчилгээгээ эхэлнэ. Тиймээс өмнө нь манай улсад байгаагүй шинэ эмчилгээ нэвтрэх гэж байгаа юм. Тэгэхээр бид бүхэн туяа эмчилгээ дээр хүртэл шинэ технологи оруулж байгаа шиг дархлаа эмчилгээ, системийн эмчилгээндээ оруулж байна. Мэс заслын эмчилгээнд тоног төхөөрөмжөө улам сайжруулбал манай мэс засалчид сайн байна. Хамгийн гол нь эрт илрүүлэх, эмчилгээг нь цаг тухайд нь хийх асуудал тулгарч байгаа юм. Мөн орны хүрэлцээ байхгүй.

Ярилцлагыг ЭНД дарж уншина уу 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу