Энэ сарын 3-нд Дархан-Уул аймгийн … сүлжээ дэлгүүрт гадаадын иргэн шаардлага тавьсан дэлгүүрийн ажилтны биед халджээ. Энэ талаарх дуудлага, мэдээлэл тус аймгийн цагдаагийн газарт бүртгэгдсэн байна.

Тодруулбал, Монголд аяллын шугамаар ирсэн ОХУ-ын иргэн М үйлчлүүлсэн төлбөрөө төлөхгүй хэмээн удаа дараа танхайрч, худалдааны ажилтны биед халдан, худалдагч эмэгтэйн өгзөг рүү өшиглөжээ. Мөн согтууруулах ундаа хулгайлах оролдлого хийсэн байна.

Түүнд Зөрчлийн тухай хуулийн 5.3 дугаар зүйлийн нэг дэх хэсэгт зааснаар 100 нэгж буюу 100,000 төгрөгөөр торгох шийтгэл оногдуулжээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу