Өнөө шөнө (2023.12.09) баруун аймгуудын нутгийн өмнөд хэсгээр цас орж, цасан шуурга шуурахыг Онцгой байдлын ерөнхий газраас анхаарууллаа.

Мөн маргааш буюу 10-нд говь болон төвийн аймгуудын зааг нутгаар, 11-нд нутгийн зүүн хагаст цас орж цасан шуурга шуурах төлөвтэй байна. 

Засгийн газрын 286 дугаар тогтоолын дагуу зудын байдалд үнэлгээ хийхэд 11 аймгийн 30 сум цагаан зудтай, 12 аймгийн 48 сум зудархуу нөхцөлд байна. Өнгөрсөн зун гантай, гандуу байсан говийн болон баруун бүс нутаг, цас ихээр оржээ. Мөн төв болон зүүн бүсийн аймгуудад зудын эрсдэл өндөр байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу