Өнгөрөгч арванхоёрдугаар сарын 7-нд “Ургацын баяр-2023” улс, аймгийн алдар цолтой хүчит 128 бөхийн барилдаан Монгол бөхийн өргөөнд болсон билээ.

Барилдааны хоёрын даваанд Улсын заан Б.Серик сумын заан А.Тодмагнайтай барилдаж, давсныхаа дараа гаргасан үйлдэл нь цахим орчинд олон нийтийн шүүмжлэлд өртсөн юм.

Тодруулбал, тэрбээр сумын заан А.Тодмагнайг өвдөг шороодуулсныхаа дараа шанаан дээр нь дарж боссон. Үүнтэй нь холбогдуулан Монголын Үндэсний бөхийн холбооноос Улсын заан Б.Серикийн барилдах эрхийг нэг жилээр хасахаар болжээ. 

Сануулахад, Б.Серик заан өөрийн үйлдэлдээ цахим хуудсаараа дамжуулан хүлцэл өчиж, “Өнөөдрийн барилдааны хоёрын давааны барилдаанд үнэхээр муухай үйлдэл гаргасан байна. Нийт бөхөө дэмждэг ард түмнээсээ уучлал гуйж байна. Зүй бус үйлдэлдээ хариуцлага хүлээх болно. А.Тодмагнай дүүгээсээ уучлалт гуйж байна. Дүүд томоос том амжилт хүсье” хэмээсэн билээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу