“Россия-1” телевизийн “Москва. Кремль. Путин” нэвтрүүлгийн хэсгээс сэтгүүлч Павел Зарубин өөрийн Telegram сувагтаа нийтэлжээ.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин Оросын баатруудад одон гардуулах ёслолын дараа цэргийн албан хаагчидтай ярилцахдаа “Украин өөрөө юу ч үйлдвэрлэдэггүй, түүнд ирээдүй байхгүй. Харин ОХУ бол үйлдвэрлэдэг” гэж мэдэгджээ.

Путин “Тэд дуусч байна, тэд өөрийн гэсэн баазгүй. Энэ нь өөрсдийн гэсэн үзэл баримтлалгүй гэсэн үг. Тэд өөрийн гэсэн салбаргүй. Тэдэнд өөрийн гэсэн мөнгө байхгүй, өөрийн гэсэн зүйл юу ч байхгүй. Тиймээс ирээдүй байхгүй. Бидэнд бол бий” гэж хэлсэн байна.

ОХУ-ын ерөнхийлөгч Владимир Путин “Цэргийн тусгай ажиллагааны явцад Оросын зэвсэгт хүчний чадамж нэмэгдэж байна” гэж мэдэгджээ. Тэрбээр мөн Оросын батлан ​​хамгаалах салбар эрчимтэй хөгжиж буйг тэмдэглэсэн байна.

Эх сурвалж: TASS
Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу