Eрөнхий сайдын “Өглөөний уулзалт” үргэлжилж байна. Байгаль орчин, экологийн салбарт тулгамдаж буй асуудал, гарц, шийдлийг тус салбарынхан болон нийслэлийн удирдлагууд Eрөнхий сайдад танилцуулж байна.

May be an image of 9 people and text

Энэ үеэр Монголын жорлонгийн холбоо” ТББ-ын тэргүүн Д.Балсандорж “Агаарын бохирдол өвлийн хүйтний улиралд бий болоод арилдаг. Харин хөрс, усны бохирдол бодит хүндрэл болоод байна. Нүхэн жорлонг шийдэх шийдэл надад бэлэн байна. Усны хэмнэлттэй, хөөсрүүлэгч жорлон ашигладаг технологи байна.

Бас биотехнологийн буюу хуурай жорлонг орчин үед хэрэглэдэг болсон. Улаанбаатар хотод 2 сая жорлон байна. Үүнийг шийдэх хувьсгалыг хийхээр БОАЖ-ын сайд шийдлээ танилцуулсан. 2028 он гэхэд нүхэн жорлонгоос салах бүрэн боломж байна. Нүхэн жорлонгоос салах асуудал эцсийн дүндээ Засгийн газрын биш, иргэдийн л оролцооны асуудал юм” гэлээ.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу