Улсын драмын эрдмийн театрын хамт олон алтан үеийн болон ахмад уран бүтээлчдийнхээ алдрыг хүндэтгэж, бүтээж туурвих арга ухааныг нь хойч үедээ уламжлуулан үлдээх зорилгоор Соёл урлагийн их сургууль, Монголын театрын музейтэй хамтран “Бид мартахгүй” дурсамж, хүндэтгэлийн арга хэмжээг энэ сарын 8-ны өдөр (2023.12.08) зохион байгуулав.
Мөн энэ хүрээнд жил бүр зохион байгуулагддаг театрын мэргэжлийн судлаач, эрдэмтэн, ахмад уран бүтээлчдийн “Ахмад үеийн арга туршлага” эрдэм шинжилгээний бага хурал боллоо.
May be an image of 2 people and people studying
Эрдэм шинжилгээний хурлыг нээж УДЭТ-ын Ерөнхий найруулагч Төрийн соёрхолт, УГЗ Н.Наранбаатар, СУИС-ийн Хөгжлийн хорооны дарга, доктор (Ph.d) Ж.Эрхэмтөгс нар үг хэллээ.
May be an image of 1 person, dais and text
Тус хурлыг Монгол улсын Ардын багш, УГЗ, доктор (Ph.d), профессор Найдангийн Ганхуяг, СУИС-ийн ТУС-ийн захирал, доктор (Ph.d), профессор Дамдинсүрэнгийн Даваасүрэн, удирдан явуулсан бөгөөд Ардын зураач Л.Намхайцэрэн, Ардын зураач Ц.Доржпалам, зураач Я.Шийтэр нарын бүтээлийн дээжээс болон уран бүтээлчдийн танилцуулгыг дэлгэн үзүүлсэн юм.
Эрдэм шинжилгээний хуралд Ши.Аюушийн “Театрын уран сайхан” номын агуулга, ач холбогдол сэдвээр ТУС-ийн Тэргүүлэх профессор, доктор (Ph.d), С.Болормаа, “Бөмбөгөр ногоон” театрын дарга, найруулагч Цэцэний Гомбожав сэдвээр ТУС-ийн багш, магистр Ц.Батнайрамдал, Монголын театрын нэрт зураачдын бүтээл туурвилыг шинжлэн дүгнэхүй (Л.Намхайцэрэн, Ц.Доржпалам, Я.Шийтэр нарын жишээнд) сэдвээр Урлаг судлаач, доктор (Sc.d), профессор Ц.Эрдэнэцог, Ө.Рэнцэнноровын жүжиглэх, багшлах арга барил сэдвээр Ардын жүжигчин, зөвлөх профессор Ж.Лхамхүү, Зундуйн Пүрэвийн жүжиглэхүйн онцлог сэдвээр УДЭТ-ын Уран бүтээлийн хэлтсийн дарга, найруулагч Б.Хишигзаяа,  
Мөн жүжгийн зохиол дахь соёл иргэншлийн шилжилт сэдвээр Дэмбээгийн Мягмар, Утга зохиол судлаач, доктор (Ph.d), дэд профессор А.Мөнх-Оргил, Конструктор зураачийн театрт гүйцэтгэх үүрэг (Зураач Я.Шийтэрийн бүтээлийн жишээнд) сэдвээр Хөдөлмөрийн баатар, Төрийн шагналт, Ардын жүжигчин Н.Сувд, А.Нарантуяагийн үлгэрлэх чанар, жүжиглэхүйн арга барил сэдвээр МУАХ-ны Ерөнхийлөгч, УГЖ Б.Тунгалаг,
Хүүхдийн дүрийн нэрт жүжигчин Надмидын Мягмар сэдвээр СУИС-ийн ТУС-ийн багш, магистр, УГЖ Г.Амгаланбаатар, Жүжигчин С.Дамдины дүр бүтээх арга барилын онцлог сэдвээр Ардын жүжигчин Г.Равдан, Монгол жүжигчин Жанцангийн Ж.Дорлигжав сэдвээр Ардын багш, УГЗ, Доктор (Ph.d), профессор Н.Ганхуяг, Жүжигчин М.Рэнцэнхандын бүтээсэн амьтдын болон хүүхдийн дүрүүд сэдвээр СУИС-ийн ТУС-ийн багш, магистр Ж.Болор-Эрдэнэ, Жүжигчин Б.Ганхүүгийн жүжиглэх, багшлах арга барил сэдвээр УДЭТ-ын жүжигчин, магистр Г.Отгонцэцэг нар амжилттай илтгэл хэлцүүллээ.
May be an image of 2 people
May be an image of 1 person and studying
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу