АНУ-ын F-16 сөнөөгч онгоц Даваа гарагт Шар тэнгист осолдож, нисгэгч амжиж шүхрээр буусны ачаар эсэн мэнд аврагдсан гэж эх сурвалж мэдээлжээ.

Өмнөд Солонгос дахь АНУ-ын цэргийн хүчний (USFK) F-16 сөнөөгч онгоц арванхоёрдугаар сарын 11-ний өглөө Жооллабук-до мужийн Кунсан хотын ойролцоо бэлтгэл хийж байхдаа осолдсон байна. 

Кунсан дахь агаарын цэргийн баазыг Өмнөд Солонгосын Агаарын цэргийн хүчин болон тус бүгд найрамдах улс дахь АНУ-ын Агаарын цэргийн хүчин хамтран ашигладаг байна.

Эх сурвалжийн мэдээлснээр, Америкийн сөнөөгч онгоц нислэгийн бэлтгэл хийж байсан бөгөөд Кунсан дахь агаарын баазаас хөөрснийхөө дараа Сөүлээс өмнөд зүгт 178 км зайд усанд унажээ. Онгоц осолдохоос өмнө нисгэгч нь шүхрээр үсэрчээ.

Эх сурвалж: YONHAP, RIA

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу