Сүүлийн өдрүүдэд цахим орчинд тархсан “Монгол Улсын ерөнхий боловсролын сургуулийн 150 гаруй сурагч, багш нарт дайныг сурталчлах Эр зоригийн хичээлийг зохион байгууллаа” гэх мэдээлэл цацагдсан. Үүнд БШУЯ-наас дараах тайлбарыг гаргасан байна.

Тайлбарт “Дээрх мэдээллийг нийт ерөнхий боловсролын сургуулиудаас тодруулахад ийм арга хэмжээг зохион байгуулаагүй гэсэн хариу ирүүлээд байна. 

ОХУ-ын Элчин сайдын яамны харьяа дунд сургуульд тусгай тэмдэглэлт үйл явдлыг тохиолдуулан “Ангийн цаг” арга хэмжээг зохион байгуулдаг бөгөөд цахим орчинд түгсэн гэрэл зурагт 2022 оны арванхоёрдугаар сарын 9-ны өдөр сургуулийнхаа хурлын танхимд зохион байгуулсан “Ангийн цаг” арга хэмжээг харуулсан байна. Үүнд монгол сургуулийн сурагчид оролцоогүй” гэжээ.

Цахим орчинд түгсэн мэдээлэл: 

 

Боловсрол, шинжлэх ухааны яамны тайлбар: 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу