Төрийн байгууллагуудын мэдээллийн технологийн мэргэжилтнүүдийн “Админ-2023” уулзалт өдөрлөг өнөөдөр (2023.12.11) төрийн ордонд боллоо. May be an image of 7 people, cloud and text

Нийт 90 байгууллагын 500 орчим админ, мэдээллийн технологийн мэргэжилтнүүд, орон нутгаас 300 орчим админууд цахимаар оролцсон энэхүү уулзалтын үеэр “Төрийн үүлэн систем-mcloud”-ыг төр, хувийн хэвшлийн түншлэлээр амжилттай нэвтрүүлснийг зарласан юм.
May be an image of 10 people, newsroom and text

Үндэсний дата төвийн серверүүд оргил ачааллын үеэр зарим тохиолдолд ачааллаа дийлэхгүй, эрсдэл үүсгэж, тэр хэрээр төсвийн хөрөнгөөр нэмэлт сервер суурилуулж зохицуулдаг байв. Тэгвэл  “openstack” технологид суурилсан төрийн үүлэн систем нээлтээ хийснээр уг асууудал бүрэн шийдэгдэж байгаа аж.

Олон тооны сервер, хадгалах төхөөрөмж, сүлжээний төхөөрөмжүүдийг нэгтгэж, ураалгаар, оновчтой, виртуалчилж удирдах боломж олгож буй уг шийдэл эдийн засаг, цаг хугацаа, аюулгүй байдлын чухал ач холбогдолтой юм.
Төр хувийн хэвшлээ дэмжиж, хамтран ажиллах бодлого хэрэгжиж, нээлттэй сонгон шалгаруулалт зарласан. Үүнд мэдээллийн технологийн салбарт амжилттай ажиллаж, бүтээгдэхүүн үйлчилгээгээ гадагшаа экпортлож буй “Fibo cloud” компани шалгарч, энэ системийг амжилттай бүтээжээ.
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу