Улаанбаатар хотод 2023 оны арваннэгдүгээр сарын байдлаар орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс 9 хувиар, өмнөх сараас 1.5 хувиар өссөн байна.

2023 оны арваннэгдүгээр сард шинэ орон сууцны нэг метр квадрат талбайн дундаж үнэ 4.04 сая төгрөг болж, Хан-Уул дүүрэгт хамгийн өндөр буюу 4.31 сая төгрөгийн үнэтэй байна.

2023 оны арваннэгдүгээр сард хуучин орон сууцны 1 метр квадрат талбайн дундаж үнэ 3.58 сая төгрөг болж, Сүхбаатар дүүрэгт хамгийн өндөр буюу 4.21 сая төгрөгийн үнэтэй байжээ.

Орон сууцны үнэ өмнөх оны мөн үеэс есөн хувиар өссөн байна. 

 

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу