Өнөөдөр (2023.12.12) болох зарим үйл явдлын талаар мэдээллийг хүргэж байна. 

09.00 ЦАГТ:

Хэвлэлийн Хүрээлэнд НҮБ-аас худал мэдээлэлтэй тэмцэх, мэдээллийн аюулгүй, найдвартай орчныг хамгаалах удирдамж боловсруулж, гишүүн орнуудаар хэлэлцүүлж байна. Энэхүү баримт бичгийг Монгол Улсын оролцогч талууд хэлэлцэж санал зөвлөмж өгөх уулзалт болно. 

10.00 ЦАГТ:

УИХ-ын ажлын хэсэг, байнгын хороодын хуралдаан болно.

10.00 ЦАГТ: 

МУИС-ийн номын санд “Монгол төлөөллийн ардчиллын институтуудын чиг үүргийн хэрэгжилт”-ийн бодлогын судалгаа, зөвлөмжийг МУИС-ийн Улс төр судлалын тэнхим, Конрад Аденауэрын сангаас танилцуулна.

11.00 ЦАГТ:

ЭМЯ-нд Томуугийн өвчлөлийн нөхцөл байдлын талаар хэвлэлийн бага хурал зарлажээ. Хэвлэлийн бага хурлаар ЭМЯ, ХӨСҮТ, НЭМГ, ЭХЭМҮТ-өөс мэдээлэл хийнэ.

11.30 ЦАГТ: 

“Монгол ньюс” мэдээлллийн төвд Монголд усны инженер бэлтгэж эхэлсний 60 жилийн ойд зориулан “Говь+Ус буюу Өмнийн говийг усжуулах шийдэл” хэлэлцүүлгийг Усны газар, Монголын үндэсний Усны ассоциацитай хамтран зохион байгуулна.

11.30-12.10 ЦАГТ: 

“Рамада” зочид буудалд “Хүний эрх, хөгжлийг хөхиүлэн дэмжих нь” Хүний эрх хамгаалагчдын үндэсний V зөвлөгөөний талаар мэдээлнэ.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу