Завхан аймгийн Баянтэс сумын Бужир багийн 4 дүгээр хэсэг /аймгийн төвөөс хойд зүгт 290 км, Тэс сумын төвөөс зүүн зүгт 60 км/-т 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байна гэсэн дуудлагыг өнгөрсөн шөнийн (2023.12.12) 01:59 цагт Онцгой байдлын байгууллага хүлээн авчээ.

Тус аймгийн Тэс сум дахь Гал түймэр унтраах, аврах 57 дугаар ангийн алба хаагчдыг очиход тус сумын Ерөнхий боловсролын сургуулийн 20х70 метрийн хэмжээтэй 220 хүүхдийн хичээлийн байр шатаж байсан аж. Онцгой байдлын алба хаагчид галын тархалтыг 06:02 цагт зогсоож, бүрэн унтраахаар ажиллаж буй юм байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу