Монгол зураачдын “Хөх Монгол” үзэсгэлэн арванхоёрдугаар сарын 26-наас 28-ны өдрийг дуустал Япон Улсын Ёкохама хотын Азамино уран зургийн арт галерейд үзэгчдийн хүртээл болохоор бэлтгэлээ хангажээ.
Тус үзэсгэлэнг Монгол Улсаас Япон Улсад суугаа Элчин сайдын яамнаас Японы Урлагийн Нийгэмлэг, Монгол Арт Галлерейтэй хамтран зохион байгуулж байгаа бөгөөд куратороор Монгол арт галерейн Урлаг судлаач, зураач Б.Болортуяа урилгаар ажиллахаар болов.
Нийт 18 монгол зураач, уран бүтээлчид оролцох төлөвлөгөөтэй ажиллаж байгаа бөгөөд Монгол Улсын Соёлын Яам, Монголын Урчуудын Эвлэл, МИАТ ХК, Монголын Үндэсний Худалдаа Аж Үйлдвэрийн Танхим тус тус дэмжигч байгууллагаар оролцож байна.
Энэхүү үзэсгэлэнд Монголын Урчуудын Эвлэлийн шагналт зураач, Дүрслэх урлагийн академийн хүндэт профессор Г.Лхагвасүрэн болон Монголын дүрслэх урлагийн салбарт өөрийн гэсэн өнгө төрхтэй “Хөх Бороо” нийгэмлэгийн авьяаслаг зураач, уран бүтээлчдийн шилмэл 55 бүтээл дэлгэгдэхээр болжээ.May be an illustration of text
А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу