Спортын салбарын шилдгүүдийг тодруулах “Бөртэ Чоно 2023” Тэргүүн дээд шагнал гардуулах ёслолын ажиллагаа энэ сарын 18-ны 17:00 цагт “Корпорэйт” зочид буудалд болно.

“Бөртэ Чоно 2023”-д 14 номинациар шилдгүүдийг шалгаруулах юм. Үүнээс шилдэг эрэгтэй тамирчны төрөлд волейболын Үндэсний шигшээ багийн тамирчин, “Натур Мед Толун” клубын тоглогч Тамираагийн Хангал нэр дэвшжээ. 

Т.Хангалын тухайд энэ онд Тайландын Дээд лигийн “Накхон Ратчасима” клубт легионер тамирчнаар тоглосон билээ. Улмаар түүний баг лигтээ түрүүлж, Т.Хангал “Үнэ цэнтэй тоглогч” (MVP)-оор шалгарсан юм. Мөн тэрбээр шигшээ багийн хамтаар олон улсын гурван тэмцээнд оролцож, багийн тоглогчдыг онооны үзүүлэлтээр тэргүүлсэн билээ.

Сануулахад, “Бөртэ Чоно 2023”-ийн шилдгүүдийг дараах номинациар тодруулна. Үүнд:

  • Шилдгийн шилдэг эрэгтэй тамирчин
  • Шилдгийн шилдэг эмэгтэй тамирчин
  • Шилдэг баг
  • Шилдэг эрэгтэй тамирчин
  • Шилдэг эмэгтэй тамирчин
  • Шилдэг залуу тамирчин
  • Паралимпын шилдэг тамирчин
  • Шилдэг холбоо
  • Шилдэг дасгалжуулагч
  • Шилдэг шүүгч
  • Спортын шилдэг бүтээн байгуулалт
  • Шилдэг спортын сэтгүүлч
  • Шилдэг олимпын зүтгэлтэн
  • Шилдэг олимпын зөвлөл

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу