Нийслэл Улаанбаатар хотын замын хөдөлгөөний түгжрэлийг бууруулах, гэр хорооллыг орон сууцжуулах тухай хууль өнгөрсөн долоо хоногт батлагдсан. Үүнтэй холбоотойгоор хоёр Ажлын хэсэг байгуулахаар болжээ. 

Тодруулбал, гэр хорооллыг орон сууцжуулах Ажлын хэсгийг “Нийслэлийн Орон сууцны корпораци” ХК-ийн Гүйцэтгэх захирал М.Говьсайхан ахалж, энэ хүрээнд иргэдтэй уулзаж, санал асуулга явуулж, хэлэлцээ хийхээр болсон байна. Мөн түгжрэлтэй холбоотой Ажлын хэсгийг Нийслэлийн Засаг даргын Эдийн засаг, дэд бүтцийн асуудал хариуцсан нэгдүгээр орлогч П.Сайнзориг ахлах ажээ.

Ажлын хэсгийн ахлагч нарыг томилох үеэрээ Хотын дарга Х.Нямбаатар “Урт цагаан” болон “S’Outlet” дэлгүүрийн барилгыг нураах ажлуудыг эрчимжүүлэх талаар хэлсэн байна. 

Сануулахад, голын гольдрил хааж барьсан “Шунхлай” ШТС, “S’Outlet” дэлгүүр, “Aqua garden” хорооллын барилгыг нураах талаар Хотын өмнөх дарга Д.Сумъяабазар мэдэгдэж байсан. Түүний ажлыг авсан Х.Нямбаатар өмнөх даргын ажлыг үргэлжлүүлж, эл барилгуудыг нүүлгэн шилжүүлнэ хэмээж байсан ч “Aqua garden” буюу “Авлига хороолол”-ын талаар дорвитой байр суурь илэрхийлэхгүй явсаар байна. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу