“Тавантолгой түлш” компани шахмал түлшний түүхий эд мидлингээ Тавантолгойн орд газраас төмөр замаар татан төвлөрүүлдэг. Тус компани өнөөдөр (2023.12.12) нийт 35 вагон мидлинг татан авсан байна.

“Тавантолгой төмөр зам”-аас ачигдсан нүүрс “Монголын төмөр зам”, “Улаанбаатар төмөр зам” ХНН-ийн эзэмшлийн замаар дамжин тээвэрлэгдэж, Улаанбаатар хотод ирдэг. Ачаатай вагоныг Баян өртөөнөөс Налайх дахь зүүн үйлдвэрийн хашаанд татан оруулж ачааг нь буулгадаг.

Тус компани Улаанбаатар төмөр замын зүтгүүрийг ашигладаг байсан бол өнөөдрөөс түрээсийн зүтгүүрийн вагон ажиллаж эхэлсэн байна. Үүний дүнд ачаатай вагоныг цаг алдалгүй үйлдвэрийн хашаанд оруулж, ачааг түргэн шуурхай буулгах боломж бүрдэж байгаа аж. “Тавантолгой түлш” компани ирэх онд өөрийн гэсэн сэлгээний локомотивтэй болох юм байна.

Ч.ДАШ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу