Бахрейн улсад зохиогдсон холимог тулааны Ази тивийн аварга шалгаруулах өсвөрийн тэмцээнээс Монголын баг тамирчид хоёр хүрэл медаль хүртлээ.

Тус тэмцээнд дасгалжуулагч Т.Болдбаатарын удирдлага дор Монголын дөрвөн тамирчин өрсөлдсөнөөс хөвгүүдийн 77.1 кг-ын жинд Б.Оргил, охидын 52.2 кг-ын жинд Г.Сарнай нар хүрэл медаль хүртсэн бөгөөд тэд холимог тулааны өсвөрийн Ази тивээс медаль хүртсэн анхны монгол тамирчид болж байна.

Тус тэмцээний багийн дүнгээр Казахстан улс 10 медальтайгаар тэргүүлсэн бол Монголын баг зургаадугаар байрт жагслаа.

А.САЙХАН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу