Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхээс Zarig.mn сайтын эрхлэгч Н.Өнөрцэцэгийг 30 хоног цагдан хорих шийдвэр гаргасан билээ. Ингэхдээ үндэслэлээ “Мэдүүлэг авахаар удаа дараа дуудсан боловч хүндэтгэн үзэх шалтгаангүйгээр ирээгүй. Мөн яллагдагчаар татах тогтоолтой танилцахаас санаатайгаар зайлсхийж, мөрдөн шалгах ажиллагаанд саад учруулсан” хэмээн тайлбарласан. Улмаар Н.Өнөрцэцэгийг энэ сарын 5-нд ажлын байрнаас нь баривчилж, цагдан хорих 461-р ангид хориод буй юм. 

Үүний дараа өмгөөлөгч нар нь Н.Өнөрцэцэгийн цагдан хориог цуцлуулах гомдлыг шүүхэд гаргасан. Шүүх хурлыг өнгөрсөн Баасан гарагт буюу энэ сарын 8-нд хийхээр товлосон боловч прокурор шүүгчээс татгалзсанаар шүүх хурал хойшилсон юм. Улмаар өнөөдөр (2023.12.12) Сүхбаатар дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд 16.00 цагт товлогджээ.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу