Нүүрсний хэргийг хянан шалгах УИХ-ын түр хорооноос зохион байгуулж буй хоёр дахь шатны сонсгол ирэх долоо хоногт буюу энэ сарын 18-22-ны хооронд болно. Сонсголоор хэлэлцэх асуудал болон гэрчүүдийн нэрийг ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяр өчигдөр танилцуулсан. Нийт 300 гаруй хүнийг гэрчээр дуудсан бөгөөд эдгээрийн дунд “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуягийн нэр багтсан юм. 

Тиймээс хуулийн дагуу Б.Ганхуягийг сонсголд оролцуулах тухай хүсэлтийг УИХ-ын хянан шалгах түр хорооноос Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Ерөнхий шүүгч Б.Халиунд гаргажээ. 

Хүсэлтэд “Б.Ганхуяг нь 2023 оны арванхоёрдугаар сарын 19-ны 14:00 цагаас эхлэн таван асуудалд, арванхоёрдугаар сарын 21-ний 10:00 цагаас эхлэн хоёр асуудалд, арванхоёрдугаар сарын 22-ны 10:00 цагаас эхлэн хоёр асуудалд тус тус гэрчээр оролцох шаардлагатай байгаа тул оролцуулах боломжоор хангаж ажиллахыг хүсье” гэсэн байна. 

Х.ТҮШИГ

 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу