Турк Улсад зохион байгуулагдсан “E-sport”-ын Дэлхийн аварга шалгаруулах тэмцээнд Монгол Улсаас “IHC” баг амжилттай оролцон түрүүлж, 400 мянган ам.долларын шагналын эзэн болсон билээ. Татварын хууль, тогтоомжийн дагуу шагнал авсан баг татвар төлөхөөр болж буй нь олны дунд маргаан дэгдээгээд буй юм.

Татварын ерөнхий газраас энэ талаар тодруулбал “Монгол Улсаас Турк Улсад зохион байгуулагдсан “E-sport”-ын Дэлхийн аваргын тэмцээнд амжилттай оролцсон баг тамирчдад баяр хүргэе. Баг тамирчдын мөнгөн шагнал ХХОАТ-ын тухай хуулийн 19 дүгээр зүйлийн 19.1.1.-д заасан спортын тэмцээний шагнал болон тэдгээртэй адилтгах бусад орлогод хамаарах ба 5 хувиар албан татвар ногдуулна.

Мөн  Монгол Улс Турк улстай давхар татварын гэрээтэй тул тухайн тамирчны шагналд спортын тэмцээнийг зохион байгуулсан Турк  Улс татвар ногдуулна. Тамирчид маань Турк улсад албан татвар төлсөн бол Монгол Улс давхардуулан татвар ногдуулахгүй.

Гадаад улсад төлсөн албан татварыг ХХОАТ-ын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн 24.1-д заасны дагуу тухайн татварын жилийн Монгол Улсад төлбөл зохих албан татвараасаа хасаж тооцуулах боломжтой. Харин Турк Улсад Монгол Улсын хуульд заасан хувь хэмжээнээс бага татвар төлсөн бол зөрүүг нь тайландаа тусган татвараа төлнө” гэв.

Э.ЭГШИГЛЭН

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу