Оюу толгойн гүний уурхайн олборлолтын нээлтийг өнөөдөр хийлээ. Тус арга хэмжээний үеэр “Оюу толгой” ХХК-ийн ТУЗ-ийн гишүүн Н.Багабанди хэвлэлд ярилцлага өгчээ. 

Ярилцлагын үеэр “Та ажлаа өгье гэсэн бодол байдаг уу” гэх сэтгүүлчийн асуултад тэрбээр “Тэр тийм их чухал юм уу, надаас биш Засгийн газраас асуух хэрэгтэй. 

Би ажил, үүргээ гүйцэтгэж байгаа.  

Бидний хийх ёстой нэн тэргүүний ажил бол Монголын талын эрх ашгийг хамгаалах юм.

Монголчуудад аль болох илүү боломж олгоход нь хичээж ажиллах л үүрэгтэй. Энэ үүргээ бид хэрэгжүүлж байгаа” гэлээ.

Сануулахад, Н.Багабандийн тухайд 2010-2013 онд “Оюу толгой” ХХК-ийн Төлөөлөн удирдах зөвлөлийн анхны гишүүнээр ажиллаж байсан. Дараа нь 2016 оны есдүгээр сард Оюу толгой ХХК-ийн ТУЗ-ийн гишүүнээр дахин томилогдон одоог хүртэл ажиллаж буй.

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу