Шинэ жилийн баяр ойртож буйтай холбогдуулан ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгджээ. Энэ талаар ГССҮТ-ийн захирал Э.Галбадрах мэдээлэл өгч, шинэ жилийн баяраар согтууруулах ундаа хэрэглэхээс татгалзахыг уриаллаа.

Тэрбээр “Баяр ёслол, шинэ жилийн өдрүүдийг заавал архи дарс хэрэглэж өнгөрүүлэх бус илүү гоё дурсамжтай, хөгжөөнтэй, шинэлэг байдлаар тэмдэглэх боломж бий.Тийм учраас та бүхнийг эрүүл мэнд, амь насаа хамгаалж, хайртай хүмүүстэйгээ хамт шинэ жилийн баяраа тэмдэглэхдээ архинаас татгалзахыг уриалж байна.

Гэмтэл согог судлалын үндэсний төвийн тоон мэдээллээс харахад гэмтлийн шалтгаант нас баралтын 53 хувь нь архины хордлого байна. Мөн гэмтлээр үйлчлүүлж байгаа иргэдийн 30-40 хувь нь архины шалтгаантай осол, гэмтлийн тохиолдол байна. Сүүлийн үед шинэ жилийн баяр болж байгаатай холбоотойгоор ГССҮТ-ийн ачаалал эрс нэмэгдэж байна. Баяр ёслол, шинэ жил гэдэг бол заавал архи, дарс ууж согтуурч өнгөрөөх зүйл биш. Шинэ жилийг илүү дурсамжтай, хөгжөөнтэй, шинэлэг байдлаар өнгөрөөх боломж бий. Тийм учраас та бүхэн эрүүл мэнд, амь нас, гэр бүлээ хамгаалж, шинэ жилээ тэмдэглэхдээ архинаас татгалзаарай. Манай байгууллагын хамт олон шинэ жилийг архигүй тэмдэглэхийг уриалж байна” хэмээн хэллээ. 

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу