Долоо хоног бүрийн Лхагва гарагт Засгийн газар хуралддаг билээ. Энэ дагуу өнөөдрийн (2023.12.13) хуралдаан эхэлжээ. Хуралдаанаар дараах асуудлуудыг хэлэлцэхээр төлөвлөсөн байна. Үүнд,

  • “Гадаад валютын улсын нөөцийг нэмэгдүүлэх чиглэлээр авах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын 2022 оны 362 дугаар тогтоолын хэрэгжилт, цаашид авах арга хэмжээ,
  • “Макро эдийн засгийн тогтвортой байдлыг хангах чиглэлээр авах арга хэмжээний тухай” Засгийн газрын 2023 оны 233 дугаар тогтоолын хэрэгжилтийн явц, цаашид авах арга хэмжээ,
  • “Хүний эрхийг хангах зарим арга хэмжээний тухай” Засгийн газрын тогтоолын төсөл,
  • Монгол Улсын газрын нэгдмэл сан, газар эзэмшилт, газар ашиглалт, бүртгэл, түүний хяналтын асуудлаар холбогдох арга хэмжээг хуулийн хүрээнд авч, гэм буруутай этгээдүүдийг хуулийн байгууллагад шилжүүлэх арга хэмжээ,
  • Аймаг, орон нутгийн цахим шилжилтийн хүрээнд авч хэрэгжүүлж буй арга хэмжээ зэрэг 26 асуудлаар хэлэлцэх болон танилцахаар төлөвлөөд байна.

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу