Эх сурвалжуудын мэдээлснээр Сэлэнгэ аймгийн зарим сумдад цахилгаан хэрэглээг хязгаарлаад эхэлжээ. Өдөрт 2-3 удаа цахилгааны хязгаарлалт хийж эхэлсэн ба нам даралтаар халдаг айл өрх, аж ахуй нэгж, сургууль цэцэрлэгийг нөөц генератор, мотор, шатахуун зэргийг нөөцөлж бэлэн байдалд байхыг нутгийн удирдлага болон “Цахилгаан түгээх сүлжээ-Орхон” хэсэг оршин суугчдад анхааруулсан байна. Хөхөө өвлийн энэ хатуу цагт ийнхүү хойд хөрш цахилгаанаа хязгаарласнаар сургууль цэцэрлэгийн багачууд, малчид, ард иргэдийн амьдралд ихээхэн хүндрэл үүсэх бололтой.
Бид хойд урд хөршөөсөө бүрэн хараат эдийн засагтай. Гэтэл одоо байдал улам хүндэрлээ. Нүүрсний хулгайчид, элдэв улс төрийн дээрэм тонуулаа ч шийдэж чадаагүй сонсгол хийж олон сар жил явж байх хооронд ард иргэд нь шатахуун ч үгүй, цахилгаан ч үгүй өвөлжих боллоо. Дөнөн үхрийн эвэр хуга хөлддөг өвлөөр бид гэр байшингүй хаяагаа манаж, галаа түлж амь зогоох болох вий.

1 сэтгэгдэл

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу