УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд үргэлжилж байна.

Шүүх хуралдааны үеэр Б.Ганхуяг тайлбар хэллээ. ТэрбээрНүүрсний сонсголын хоёр дахь шатанд маш олон хүний амьдрал шийдэгдэх учраас бүгд бэлдэж байна. Би тэдэнтэй адил мэдээлэл авах, бэлдэх боломжоор хангагдмаар байна. Тиймээс Үндсэн хуулиар иргэн бүрт тэгш эрх олгодог хүрээнд цагдан хориог маань өөрчлөх асуудлыг харгалзаж үзэхийг хүсэж байна. Өнөөдрийн байдлаар би ял авчихаагүй байна шүү.

Миний эрүүл мэндтэй холбоотой асуудал өнөөдөр шууд илрэхгүй юм билээ шүү. Одоогоор дотоод эд эрхтэнийг маань гэмтээгээд, нэгээс хоёр жилийн дотор идэж дуусгах юм билээ. Би үүнд ач холбогдол өгөхгүй, 461-р ангийн хурандаа нарын хэлсэнд итгэж байна. Тийм учраас хувь хүний асуудал үүсгэж ярихгүй. Гэхдээ хэрэв энэ хор цус, чөмгөнд ороод хүндэрвэл хэн хариуцах вэ” хэмээн хэллээ. 

ШУУД ДАМЖУУЛАЛТ ҮЗЭХ: 

           

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу