УИХ-ын гишүүн асан Т.Аюурсайхан, “Эрдэнэс Тавантолгой” ХК-ийн Гүйцэтгэх захирал асан Б.Ганхуяг нарын 11 хүнд холбогдох хэргийн шүүх хурал Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд боллоо.

Улмаар өмгөөлөгч нарын хүсэлтийг шүүгч хүлээн авч шүүх хуралдааныг энэ сарын 27-ны 10:00 цаг хүртэл хойшлууллаа. 

Энэ талаар шүүгч “Б.Ганхуягийн хэргийн материалтай танилцах хүсэлтийг хүлээн авах шаардлагагүй. Тийм учраас н.Шинэцэцэг, н.Түвшинбаатар өмгөөлөгч нарын хүсэлтийг хүлээн авч, шүүх хуралдааныг хойшлуулж байна. Дараагийн шүүх хурал хүртэл шүүгдэгч нарт авсан таслан сэргийлэх арга хэмжээг хэвээр үлдээлээ. 

Өчигдөр 15:00 цагийн үед ХЗДХ-ийн сайд Б.Энхбаяраас Б.Ганхуягийг нүүрсний сонсголд гэрчээр оролцуулах боломжоор хангаж өгөөч гэсэн албан бичиг ирсэн. Шүүх үүнийг шийдвэрлэх боломжгүй талаар хариугаа өгсөн. Гэрчээр оролцуулах эсэх асуудлыг шүүх шийдвэрлэхгүй. Энэ бол шүүгчид олгоогүй эрх хэмжээ. Тиймээс энэ  асуудлыг зохих байгууллагад нь хандаад шийдвэрлүүлэх боломжтой” хэмээн хэллээ. 

Х.ТҮШИГ

СЭТГЭГДЭЛ

Сэтгэгдэл оруулна уу!
энд нэрээ оруулна уу